Оросын төмөр зам Москва-Нижний Новгород маршрутаар "Сапсан" хурдны галт тэрэг явуулж эхэлнэ. Ердийн галт тэрэг энэ маршрутаар 6 цаг зорчдог байсан бол хурдны галт тэрэг 4 цаг энэ замыг туулна. Яваандаа Москва-Сочи, Самар, Курскийн чиглэлд хурдны галт тэрэг явуулахаар төлөвлөж байна. Мөн Украины түншүүдтэй хамтран Киев болон Крым хүртэл хурдны галт тэрэг явах боломжийг боловсруулж байна.