Түймэр дэгдсэн суурингийн оршин суугчдад 200 мянган рублийн нөхөн төлбөр олгоно гэж Орос улсын ерөнхий сайд В.Путин мэдэгдэв. Энэ хөрөнгийн хагасыг улсын төсвөөс, хагасыг бүс нутгийн төсвөөс гаргана. Өнөөдөр засгийн газрын тэргүүн түймэрт хамгийн их өртсөн Нижегород мужид очлоо. В.Путин түймэрт шатсан  тосгоныг өвлөөс урьд сэргээн босгоно гэж оршин суугчидтай уулзахдаа хэллээ. Түймэртэй тэмцэхэд шаардлагатай арга хэмжээ аваагүй албаны хүмүүст хариуцлага тооцоно гэж ерөнхий сайд амлав. Орос улсын төв хэсэг болон Поволжьед цаг агаар бараг сар хэт халсанаас түймэр дэгджээ. Сүүлийн өдрүүдэд тэнд бараг 900 байшин шатаж, 7 хүн амь насаа алдсан байна. Ерөнхийлөгч Д.Медведев байгалийн гамшигтай тэмцэх шуурхай арга хэмжээ авахыг засгийн газарт үүрэг болгожээ.