Хабаровск дахь Хятадын ерөнхий прокурорын газар үерийн усанд хамагдаж, Амар мөрний цутгалан Сунгари голд орсон химийн бодис бүхий бүх торхыг голын уснаас гаргаж авна хэмээн оросын талд амлав. Аюултай бодис Оросын нутаг дэвсгэрт орохгүй гэж БНХАУ-ын засгийн газар баталсан тухай Онц байдлын яамны Алс Дорнодын бүс нутгийн төвийн төлөөлөгч мэдэгдэв. Аюултай бодисоос бохирдсон хэсэг нь үлдэж болзошгүй Сунгари голын ус 8-р сарын 15-нд Оросын нутаг дэвсгэрт хүрнэ гэж мэргэжилтнүүд тооцсон тухай тэр хэлэв. "Оросын Алс Дорнодын оршин суугчдын эрүүл мэнд, амь насанд аюул нүүрлээгүй" гэж тэрээр мөн мэдэгдэв. Одоогоор хятадын тал Сунгари голоос 1500 орчим торх химийн бодисыг гаргаж авчээ. Нийт дүнгээр 7 мянга орчим торх химийн бодис голын усанд орсон байна. Голын урсгал зарим торхыг эрэг дээр гаргажээ. Зарим нь дэлбэрэх аюултай бодистой тул торхыг нээхгүй байхыг цагдаагийнхан нутгийн оршин суугчдад анхааруулж байна.