В.Путин ойн түймэр дэгдсэн Нижегород мужид ирлээ. Бүс нутгийн байдал онц түгшүүртэй байгаа тул засгийн газрын тэргүүн орон нутгийн удирдлагатай шуурхай зөвлөлгөөн хийлээ. Оросын төв хэсэг болон Поволжьед цаг агаар бараг сар хэт халуун байгаагаас түймэр гарчээ. Нижегород мужид өчигдөр хоёр суурин түймэрт сүйрч, бараг 500 байшин шатсан байна. Оршин суугчдыг яаралтай нүүлгэн шилжүүлж, түймэр унтараахад 770 гаруй хүн, Ил-76 болн Бе-200 газар уснаа явагчнисэх онгоц, нисдэг тэрэг, галын 3 галт тэрэг оролцож байна. Мужийн эмнэлэгүүд дээд зэргийн бэлэн байдалд байна. Орос улсад сүүлийн өдөр бараг 900 байшин шатжээ. Ерөнхийлөгч Д.Медведев байгалийн гамшигтай тэмцэх шуурхай арга хэмжээ авч, хохирсон хүмүүст нөхөн төлбөр олгохыг засгийн газарт үүрэг болгосон байна.