Оросын европын хэсэг ойн түймэрт автжээ. Воронеж мужид нэг гал сөнөөгч нийт 5 хүн түймэрт амь насаа алдсан байна. Воронеж орчимд аялал жуулчлалын 3 бааз сүйрч, гурван эмнэлгийн өвчтөн, хотын захын хүүхдийн зуслангийн хүүхдүүдийг нүүлгэн шилжүүлжээ. Онц байдлын яам түймэр унтарахад Бе-20 болон Ил-76 газар уснаа явагч нисэх онгоцыг тус бүс нутагт илгээв. Нижгород мужид ойн түймрийн улмаас гурван тосгоны 1200 гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлсэн байна. Хэдэн зуун байшин шатжээ. Волгоград мужид томоохон түймрийг тогтоосон байна. Тэнд нийт 500 га талбай бүхий нарсны ой шатаж байна. Москва орчимд нэг тосгон бүрэн шатжээ. Ойн түймэрт хохирсон бүх хүнд нөхөн төлбөр олгох тухай мэдээлж байна. Онц байдлын яамны шуурхай штабын зөвлөлгөөнөөр ийнхүү шийджээ. Түймэр унтараахад олон хүн, техник ашиглана.