Олон улсын кибр гэмт хэрэг бодитой боллоо. Интернет хөгжихийн хэрээр чухам мэдээлэл технологийн салбарын гэмт хэрэгтэй холбоотой эрүүгийн хэрэг улам ихсэж байна. Royal Bank of Scotland төлбөрийн системийн аюулгүй байдлын системийг эвдсэн шуугиан дэгдээсэн хэрэг сүүлийн нэг жишээ юм. Хакерууд европын томоохон  банкны үйлчлүүлэгчдийн 9 сая долларыг завшжээ. Орос улсад энэ хэрэгт сэжиглэн хэд хэдэн хүн тухайлбал олон улсын гэмт бүлэглэлийн зохион байгуулагч байж болзошгүй этгээдийг баривчилжээ. Манай сурвалжлагч Александр Мамичев интернетийн гэмт хэрэгтэй тэмцэх сэдвийг үргэлжлүүлнэ. Орос улс нутагтаа кибр гэмт хэрэгтэй тэмцэх хүч чармайлтаа эрчимжүүлж, энэ аюул заналтай дэлхийн хэмжээнд тэмцэх олон улсын конвенцийг батлахыг санал болгосон гэж ОХУ-аас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Виталий Чуркин саяхан мэдэгдсэн юм. Бие даасан улс, дэлхийн хамтын нийгэмлэгийн ашиг сонирхолыг бүхэлд нь харгалзсан олон улсын цогц хууль тогтоомж байхгүй бол кибр гэмт хэргийг шийдэх аргагүй гэж тэрээр үзэж байна. Орос улс "кибр зэвсэглэлийг хорогдуулах тухай" олон улсын олон талын хэлэлцээрт гарын үсэг зурахыг санал болгож байна. Москвагийн санаачилгыг анзааралгүй өнгөрсөнгүй. Ханой хотод саяхан болсон АСЕАН дээд хэмжээний уулзалтаар кибр терроризм болон кибр гэмт хэрэгтэй тэмцэх хөтөлбөрт Орос улсыг "тэргүүлэх" орноор сонгосныг оролцогч орны гадаад хэргийн сайд нар сайшаасан юм. Энэ сонголт бүрэн үндэслэлтэй гэж манай шинжээч үзэж байна. Мэдээлэл технологийн аюулгүй байдлын оросын тэргүүлэх мэргэжилтний нэг Иван Силкин микрофоны урд байна. 2007 онд тухайн үед ерөнхийлөгч байсан В.Путин Орос улс мэдээлэл технологийн салбарт тэргүүлэх зорилт тавьсан юм. Орос улсын өнөөгийн удирдагч Дмитрий Медведев мэдээлэл технологийг эрчимтэй хөгжүүлэхийн төлөө байна. Түүний зарлигаар Москва орчимд Сколково" эрдэм шинжилгээ-технологийн анхны цогцолборыг байгуулна. Кибр гэмт хэрэгтнийг барьж илрүүлэхэд цагдаагийн боловсон хүчин мэргэжил, техникийн хувьд шинэ сорилд нийцэх учиртай. Одоохондоо энэ хэрэгжиж байна гэж манай шинжээч хэллээ. Орос улс кибр гэтм хэрэгтэй тэмцэхэд тэргүүлэх үүрэг гүйцэтгэхийг АСЕАН хүлээн зөвшөөрснөөр мэдээлэл технологийн салбарт нэгдсэн хууль боловсруулах сонирхогч орнуудын байр суурийг ойртуулахад Орос улсад тустай юм. Энэ асуудлыг шийдэх чухал алхам хийсэн. Америкийн тал оросын ажил нэгт нөхдийн саналыг сонсож, яриа хэлэлцээ эхлүүлэхэд бэлэн байна гэж АНУ-ын Батлан хамгаалахын кибр гэмт хэргийн асуудал эрхэлсэн хэлтсийн дарга Кит Александер мэдэгдэв. Тэгэхлээр оросын санаачилгыг дэлхийн хамгийн компьютержсэн гүрэн дэмжлээ. Тэгэхлээр найдвар төрж байна.