Орос улсад 2010 оны археологийн улиралд ер бусын олдвороор дээд амжилт тогтоож байна. Москвагийн өмнөд хэсэгт буюу Тульск мужид алдартай Куликовын тулаан үнэхээр энэ нутагт болсныг гэрчлэх шинэ баримт илрүүлсээр байна. Малтлагын явцад их хэмжээний зэр зэвсэг, аян дайны эд хэрэглэл, сум, жадны үзүүр олдсон байна. Их Новгородод 14-р зууны ер бусын ханын зураг илрүүлжээ. Тэндээс 12-р зууны дунд үед хамаарах 1000 дахь үүсэн бичиг мөн олдсон. Харин Татарстанд хамгийн үнэ цэнэтэй Алтан Ордын эрдэнэсийг илрүүлсэн байна. Археологичид хоёр метрийн гүнд ээмэг, хүзүүний зүүлт, бөгж зэрэг бүхэл бүтэн алтны нөөц олжээ.