0Ванкуверт болсон өвлийн олимпийн наадмын дараа  Орос улсад  наадамд бэлтгэхтэй холбоотой 12  хэрэгт эрүү үүсгэсэн гэж Аудитын газрын тэргүүн Сергей Степашин хэллээ. Тэрээр энэ талаар дэлгэрэнгүй яриагүй ч, тамирчдыг бэлтгэх систем, нэгдсэн хуанлийн төлөвлөгөөтэй холбоотой асуудалд эрүүгийн хэрэг үүсгэсэн гэжээ. "Хоёр тэрбум рубль алдсан сугалаа" гэгч хэрэг хууль сахиулах байгууллагын сонирхолыг татсан гэж Степашин хэллээ. Спортын сугалаанаас төсөвт ороогүй мөнгөний тухай ярьж байна. Шигшээ багийн тамирчдыг олимпийн наадамд бэлтгэхэд нийт 6 тэрбум рубль зарцуулжээ. Ванкуверт болсон өвлийн наадмын үеэр Орос улсын тамирчид ердөө 3 алт нийт 15 медаль хүртэж, нийт багийн дүнгээр 11-р байрт орсон байна. Орос улсын тамирчид олимпийн наадамд оролцсон түүхэнд тус наадамд хамгийн муу оролцсон юм.