0Эрдэмтэд хүний арьсанд суулгаад 500 өдөр ажилладаг глюкозын хэмжээг тодорхойлох датчик бүтээжээ. Энэ төхөөрөг сахарын өвчтэй хүний биеийн байдлыг тасралтгүй хянаж, бие организмд нь шаардлагатай инсулины хэмжээг автоматаар тодорхойлон, "тарьдаг" тухай аппаратыг зохион бүтээгчдийн нэг америкийн профессор Дэвид Гож мэдэгдэв. Үүнээс гадна энэ датчик цусан дахь сахарын хэмжээний талаарх мэдээллийг гар утсанд дамжуулна. Төхөөрөг 3-4 см хэмжээтэй электрон "товчлуулртай" юм. Эрдэмтэд гахайн цусан дахь сахарын хэмжээг аппаратаар жилийн турш ажиглажээ. Одоо аппаратыг хүнд турших гэж байна.