0Олон улсын сансрын станц хятадын хиймэл дагуулын хэлтэрхийтэй мөргөлдөх аюул нүүрлээгүй. Олон улсын сансрын станцад дөхөж байгаа сансрын хогийн траекторийг тооцсон оросын нислэгийг удирдах төвийн мэргэжилтнүүд энэ тухай уламжлав. 2007 онд дэлбэрсэн Хятадын Фенг Юн 1С цаг уурын хиймэл дагуулын хэлтэрхий станцад дөхөж байна. Сансрын хог баасан гаригийн шөнө станцад хамгийн ойрхон очих урьдчилсан тооцоо байна. Энэ таамаг батлагдсан бол олон улсын сансрын станц даруй чиглэлээ өөрчлөх хэрэгтэй байсан.