Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев "Холбооны аюулгүй байдлын албын тухай" хууль, Холбооны аюулгүй байдлын албаны бүрэн эрхийг өргөжүүлэх захиргааны зөрчлийн тухай хуулинд өөрчлөлт оруулах төслийг Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев баталлаа. Хуулийн дагуу Холбооны Аюулаас хамгаалах алба хувь хүн гэмт хэрэг үйлдэх нөхцөл бүрдүүлэх үйлдэл хийсэн тухай мэдээлэл авсны дараа 10 хоногийн дотор урьдаас сануулна. Албан үүргээ гүйцэтгэж байгаа холбооны аюулгүй байдлын албаны байгууллагын ажилтны шаардлагыг биелүүлээгүй хүнд хариуцлага тооцохоор хуулинд заажээ.