0Цаг уурыг хэрэгслээр ажигласан бүх түүхэнд өнгөрсөн 10 жил дэлхийд хамгийн халуун байсан бөгөөд агаарын дундаж температур сүүлийн 50 жилд тасралтгүй өслөө. Дэлхийн 48 орны 300 гаруй эрдэмтэн оролцсон далай, агаар мандалыг судлах америкийн агентлагийн илтгэлд энэ тухай өгүүлжээ. Мэргэжилтнүүд агаарын температур, далайн гадаргуун агаарын температур, шим мандал, агаарын чийг, дэлхийн далайн дулааны хэмжээ, усны гадаргуун температур, далайн түвшин, мөсөн талбай, цасан давхарга, тэнгисийн мөс зэргийг судалсан байна. Дэлхийд цас, мөсний талбай буурахаас бусад  бүх үзүүлэлт өсчээ. Эрдэмтэд манай дэлхий дулаарч байна гэж үндсэндээ дүгнэв.