0 Амар мөрөнд цутгадаг хятадын Сунгари голд аюултай химийн хорт бодис бүхий хэд хэдэн чингэлэг дэлбэрч, шатлаа. Нутгийн оршин суугчдын сонирхогчийн камераар авсан холбогдох дүрсийг өнөөдөр мэдээллийн Сина порталд байрлуулжээ. Голд нийтдээ 7 мянга орчим чингэлэг унаснаас 3 мянга нь химийн аюултай бодистой юм. Одоогоор Оросын Онц байдлын мэргэжилтнүүд Амар мөрний байдалд тасралтгүй мониторинг хийж байна.