Орос улсад 60 сая хүн интернет хэрэглэдэг. Интернет хамгийн идэвхтэй хэрэглэгчдийн жагсаалтад Орос улс 7-р байрт орсон тухай америкийн Pingdom мониторингийн компани мэдээлэв. Хятад улсад хамгийн их буюу 420 сая интернет хэрэглэгч байна. Тус бүр 234 сая, 99 сая интернет хэрэглэгчтэй АНУ, Япон улс жагсаалтын хоёр, гуравдугаар байрт оржээ. Дэлхийн сүлжээг бараг хоёр тэрбум хүн хэрэглэж байна. Дэлхийн дөрвөн оршин суугч тутмын нэг нь интернет хэрэглэх боломжтой гэж Pingdom компанийн мэдээнд дурджээ.