Орос улсын засгийн газар нийгмийн хэрэгцээний зардлыг нэмэхээр төлөвлөж байна. ОХУ-ын ерөнхий сайд В.Путин төсвийн засварын асуудлаарх комиссийн хурлын үеэр энэ тухай мэдэгдэж, ашигт малтмал олборлох татварыг нэмэх шийдвэрийн талаар тайлбар хийлээ. "2011 онд зардал өсөн нэмэгдсэн тул төсвийн орлогыг нэмэх шаардлагатай байна" гэж тэр хэллээ. Тухайлбал тэтгэвэр 9 хувиар, цэрэг болон хууль сахиулах байгууллагын ажилтнуудын цалин 6,5 хувиар нэмэгджээ. Мөн ахмад дайчдыг орон сууцаар хангахад 218 тэрбум рубль хуваарилна гэж В.Путин хэллээ. Нефть, хийн шинэ орд газар боловсруулж байгаа компани татварын давуу тал эдэлсэн хэвээр байна.