Хөнгөн атлетикийн европын аварга шалгаруулах тэмцээнд оросын тамирчид спорт алхааны төрөлд бүх байрыг эзэллээ. Ольга Каниськина нэг цаг 27 минут 44 секундэд энэ зайг туулж алтан медаль хүртсэн байна. Аниса Кирдяпкина мөнгө, Вера Соколова хүрэл медаль хүртжээ.