Япон улс дэлхийн хоёрдугаар дайны эцсийн дүнд эргэлзэж байгааг олон улсын хамтын нийгэмлэгийн дийлэнх олонх нь буруушааж байна. Орос улс дэлхийн хоёрдугаар дайн дууссан өдрийг тэмдэглэлт өдөр болгох тухай хуулийн төслийг баталсанд харамсаж байгаагаа Японы Гадаад хэргийн сайд Кацуя Окада илэрхийллээ. Ерөнхийлөгч Д.Медведевийн гарын үсэг зурсан хуулинд Орос улсад шинээр тэмдэглэлт өдөр тогтоожээ. 9-р сарын 2-нд дэлхийн хоёрдугаар дайн дуссан өдрийг тэмдэглэнэ. Америкийн "Миссури" хөлөг онгоцонд 1945 оны 9-р сарын 2-нд Япон улс үг дуугүй бууж өгөх тухай гэрээнд гарын үсэг зурж, дэлхийн хоёрдугаар дайнд цэг тавьсан юм. Энэ баримт бичигт ЗХУ зэрэг байлдааны ажиллагаанд оролцсон холбоотон улс гарын үсэг зуржээ. Дэлхийн олон оронд 9-р сарын 2-нд дэлхийн хоёрдугаар дайн дуссан өдрийг тэмдэглэдэг. Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлд ЗХУ-ын эрх мэдэлд орсон хойд нутаг дэвсгэр хэмээн нэрлэдэг газраа алдсандаа Япон улс өнөө ч эвлэрэхгүй байна. Олон улсын хууль эрхийн дагуу Орос улс тус нутаг дэвсгэрт эрх мэдлээ тогтоосонд эргэлзэх зүйлгүй. Орос улс дэлхийн хоёрдугаар дайн дууссан өдрийг тэмдэглэхээр тогтоосон нь орчин үеийн нөхцөл байдал, орос-японы харилцаанд сөргөөр нөлөөлж магадгүй гэж Токио үзэж байна. Алс Дорнодын хүрээлэнгийн Япон судлалын төвийн удирдагч Виктор Павлятенко энэ байр суурьт эргэлзэж байна. Уучлаарай, ямар байдлаар нөлөөлөх вэ? Бид энэ хуулийг батлаагүй байхад японы засгийн газар Өмнөд-Курилийн арлыг хууль бусаар эзэлсэн тухай өдөөн хатгасан тогтоол баталсан. Парламент Японы язгуур нутаг дэвсгэр тухайлбал Өмнөд Курилийн тухай хууль баталсан. Тиймээс бид энэ сэдвийг хэлэлцэж эхэлсэн. Манай үндэсний ашиг сонирхолд нийцсэн, ард нийтээр сайшаасан тэр алхамыг бид баталсан. Энэ нь нийт Алс Дорнодын аюулгүй байдлыг хангахад хувь нэмэр оруулсан үнэхээр бодитой, гавьяатай ялалт юм. ЗХУ дангаараа бус харин АНУ, Их Британи, бусад оронтой эвсэж ялсан. Одоо Япон улс сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж байгаа тухайд японы хэд хэдэн дипломатчийн анх илэрхийлсэн байр суурьт анхаарал хандуулмаар байна. Орос улс энэ өдрийг тэмдэглэх тухайд Япон улсын нэрийг дурдалгүй, олон улсын хамтын нийгэмлэгийн амьдралын энэ маш чухал үеийг ерөнхий төгсгөлийн шинж чанартай болгож, нямбай хандсанд сэтгэл хангалуун байгаагаа тэд илэрхийлсэн юм. Дэлхийн хоёрдугаар дайнтай холбоотой дурсгалт өдрүүдэд хэрхэн хандах нь аливаа улс төрч орчин үеийн бодит байдалд зохицох эсэхийг тодорхойлох нэг ёсондоо лакмус цаас болдог. Эстоны засаг захиргаа өнөө хир эсэсэвчүүдийн гэмт хэргийг баатарлаг үйлс мэт тунхагласан арга хэмжээ явуулахыг бүх талаар дэмжиж байна. Синимяэ орчимд 1944 онд зөвлөлтийн цэргүүдтэй дайтаж байсан ээлжит ойгоор жил бүр цуглаан зохиодог. Молдавийн ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Михай Гимпу 5-р сарын 9-нд Москвад Ялалтын 65 жилийн ойн парадад оролцохоос татгалзсан юм. Өөрийгөө ялагдагсдын нэг гэж үзэж байгаа учраас энэ арга хэмжээнд оролцхоос татгалзжээ. Тэгэхлээр бараг гителрийн хань хамсаатнуудын тоонд өөрийгөө оруулж байна. Азаар олон улсын хамтын нийгэмлэг төдийгүй эрх баригичид нь дэлхийн хоёрдугаар дайны дүнг эргэн харахыг оролдож байгаа улс оронд  дотроо  энэ мэт үйлдэлд зохих ёсоор цохилт өгч байна.