0Москвагийн төв хэсэг лхагва гаригийн шөнө тус бүс нутагт шатаж байгаа хүлэрийн утаанд автлаа. Садовын тойрогт утааны үнэр мэдрэгдэж, утаа харагдахаар байна. Москва мужийн Шатурск, Егорьевск, Ногинск, Павлово-Посадск дүүрэгт хүлэр шатаж байна. Өнгөрөгч өдрүүдэд төв болон өмнөд захиргааны тойргийн нутагт хорт нэгдлийн агууламж зохих хэмжээнээс давсан байна. Бүх дүүрэгт нүүрс хүчлийн хийн агууламж ихэсчээ. Ойрын өдрүүдэд дорвитой өөрчлөлт ажиглагдахгүй байна гэж "Метеоновости" мэдээлэв. Мэргэжилтнүүд түймэртэй тэмцэхэд хүлэрийг усаар дарах боломжийг судалж байна гэж Орос улсын Онц байдлын яамны Москва мужийн удирдах дарга Евгений Секирин мэдэгдлээ.