Хятадын Чанчунь хотод эхэлсэн бугачдын олон улсын тав дахь чуулганд Бүгд найрамдах Алтай улс Орос улсыг төлөөлж байна. Чуулганд Австрали, Шинэ Зеланд, Солонгос зэрэг 16 орны төлөөлөгч оролцож байна. Англи, Герман зэрэг европын орнууд энэ чуулганыг мөн сонирхож байна. Хашсан нутаг дэвсгэрт хагас чөлөөтэй нутагладаг марал-бугын эрүүл мэндийн сэдвээр тав дахь чуулган болж байна. Чуулганд оролцогчид энэ амьтны эрүүл мэндийг хамгаалах, эмчилгээний шинэ арга хэрэглэх, энэ чиглэлээр үйл ажиллагаагаа уялдуулдуулах асуудлыг хэлэлцэж байна. Эрүүл буганаас сайн чанарын бүтээгдэхүүн авна. Эмийн үнэт түүхий эд цусан эврийг Алтай зүүн өмнөд Азийн орнуудад экспортолдог юм.