Мексикийн буланд мягмар гаригт шинээр нефть асгарч эхэллээ. Чиргүүл хөлөг онгоц нефть олборлохоо больсон цооногийн төхөөргийг мөргөснөнөөс нефть асгарчээ. "Бритиш петролиум" корпорацийн орд газрын цооног эвдэрч тус бүс нутагт экологийн хамгийн аюултай сүйрэл болсон тэр газраас хойд зүгт Мад-Лейк нуурт осол гарчээ. Одоогоор ослын үр дагаврыг арилгах ажил үргэлжилж байна. Тухайлбал нефтийн толбо үүсэхээс сэргийлэх хаалт хийжээ. Эндээс холгүйхэн  "Бритиш Петролиум" компаний орд газрын ослын үр дагаврыг арилгахад оролцож байгаа нефть шүүх тусгай хөлөг онгоц усны гадаргуугаас нефтийг хөөрөгдөж авахаар төлөвлөж байна.