Пакистанд нисэх онгоцны осол гарсан газар ажилласан аврагчид амьд үлдсэн хүн олсонгүй. Аврах албаны төлөөлөгч өнөөдөр энэ тухай мэдэгдэв. Амьд үлдсэн хэд хэдэн зорчигчийг нисдэг тэргээр эмнэлэгт хүргэсэн гэх өмнөх мэдээллийг тэрээр үгүйсгэлээ. Түүний хэлснээр ослын газар нисэх онгоцны хэлтэрхий, амь үрэгдсэн хүмүүсийн цогцсын хэсэг хаа сайгүй шидэгджээ. Энд тэндгүй гал шатаж байна. Карачи хотоос ниссэн хувийн компанийн нисэх онгоц эргэн тойрны байдал муу харагдаж байсан нөхцөлд Исламабадын нисэх буудалд дөхөх үед сүйрчээ. Онгоцонд багийн гишүүд 150 гаруй хүн байжээ. Тэдний дунд оросын иргэн байхгүй байна.