0Пакистанд зорчигч тээврийн нисэх онгоц сүйрсэн газар аврагчид амьд үлдсэн хүмүүсийг оллоо. Урьдчилсан мэдээгээр 40 орчим хүн байна. Гэмтэж бэртсэн хүмүүсийг нисдэг тэргээр эмнэлэгт хүргэж байна. Карачи хотоос ниссэн хувийн компанийн нисэх онгоц Исламабадын нисэх буудлын нисч, буух зурваст орохдоо сүйрчээ. Цаг агаарын таагүй байдлаас нисэх онгоц ууланд сүйрсэн байж магадгүй гэх урьдчилсан таамаг байна. Өнөөгийн байдлаар Пакистанд борооны улирал эхэлсэн, өтгөн манангийн улмаас ойр орчмын зүйл харагдахгүй байна.