Шударга өрсөлдөөнийг хөгжүүлж, авилгатай тэмцэлгүй ямар нэг шинэчлэл хийх аргагүй. Улс орны эдийн засгийн шинэчлэл, технологийн хөгжлийн асуудал хариуцсан комиссийн хурлын үеэр Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев энэ тухай мэдэгдэв. Оросын иргэд шинэчлэлд зүгээр нэг инновацийн эдийн засаг, технологийн шинэчлэлд шилжихтэй адил  хэзээ ч хандаж байгаагүй гэж тэр үзэж байна. Гэхдээ энэ их чухал хэмээн ерөнхийлөгч хэллээ. Авилгатай тэмцэх, улс оронд захиргааны дарамтыг бууруулах, шударга өрсөлдөөнийг хөгжүүлэх зэрэг оросын ард түмний ярьж байгаа тэр асуудалтай санал нийлэхгүй байх аргагүй хэмээн тэрээр тэмдэглэв. Оросын ард түмний чухал хэмээн үзэж байгаа энэ гурван байр суурь шинж тэмдэг хэмээн ерөнхийлөгч тэмдэглэллээ.