0Латвийн Юрмала хотод "Шинэ давалгаа" нэрд гарсан хөгжмийн залуу уран бүтээлчдийн уралдаан эхэлж байна. Энэ жил шувтаргад 12 орны 17 дуучин шалгарчээ. Орос улсыг Music Hayk болон Егор Сесарев, "Мураками" хамтлаг төлөөлж байна. "Шинэ давалгаа" уралдааны шагналын сан 100 мянган евро юм. Үүнээс гадна хамгийн авьяастай дуучинд үзэгчийн шагнал, оросын эстрадын нэрд гарсан дуучин Алла Пугачева, мөн Юрмала хотын захиргаа, Муз-ТВ телевизийн сувгийн шагнал гардуулна.