0Өвөр Кавказд аюулгүй, тогтвортой байдлыг хангах ээлжит хэлэлцүүлэг өнөөдөр Женев хотноо болж байна. НҮБ, Европын Холбоо, Европ дахь аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын ивээлд болж байгаа хэлэлцүүлэгт Абхази, Өмнөд Осет, Гүрж, Орос, АНУ зэрэг орны төлөөлөгчид оролцож байна. Ажлын хоёр хэсэг аюулгүй байдал, хүмүүнлэгийн сэдвээр хэлэлцүүлэг явуулж байна. Зөвлөлгөөний үеэр Гүржийн зүгээс Абхаз, Өмнөд Осетид хүч үл хэрэглэх тухай баримт бичгийн талаар үргэлжлүүлэн ажиллахад гол анхаарал хандуулна гэж оросын төлөөлөгчдийн тэргүүн Алексей Двинятин мэдэгдэв.