Олон улсын сансрын станцад ажиллаж байгаа оросын сансрын нисэгч Фёдор Юрчихин, Михаил Корниенко нар задгай сансарт гарлаа. Тэд 6 цагийн дотор станцын оросын сегментэд "Үүр цайх" судалгааны шинэ модулийг залгах учиртай. Энэ модуль био технологийн туршилт, жингүйдлийн нөхцөлд янз бүрийн материалын шинж чанарыг судална. Үүнээс гадна сансрын нисэгчид хөлөг олон улсын сансрын станцад зогсоход тусалдаг ажиглалтын камерыг солино. Юрчихин, Корниенко нар бүрэн компьютержсэн оросын шинэчилсэн өмсгөлтэй задгай сансарт ажиллаж байна.