Наймдугаар сард хэт халуунаас Арктикийн мөсөн гол урьд байгаагүйгээр багасаах төлөвтэй. Орос улсын ус цаг уурын газрын мэргэжилтнүүд ийнхүү таамагласан байна. Мөс зургаадугаар сард түүхэнд хамгийн хурдан хайлсанаас ийнхүү таамаглажээ. АНУ-ын цас, мөсний талаарх мэдээллийн Үндэсний төвийн шинжээчид мөн ийм байр суурьтай байна. Хиймэл дагуулаар ажигласан бүх хугацаанд Умард туйлын мөсөн голын талбай 6-р сард хамгийн бага байсан гэж тэд тооцсон байна. Тэр хавийн нутагт өдөр бүр 88 мянган ам километр мөс хайлсан нь түүхэн дундажаас 1,5 дахин хурдан байна. Долдугаар сард мөс хайлах хурд буурчээ. 2007 онд үүнтэй ижил төстэй байдал ажиглагдсан гэж Умард, мөн Өмнөд туйлын эрдэм шинжилгээ судалгааны хүрээлэнгийн мөсний горимын лабораторийн дарга Александр Юлин ярилаа. 2007 оны 8-р сард үлдэгдэл мөс хамгийн бага хэмжээтэй байсан. Энэ 4,4 сая ам километр талбай юм. Хамгийн сонирхолтой нь 2008 оноос мөсөн голын талбай аажмаар нэмэгдэх болжээ. 2008 онд Умард туйлын мөсөн голын талбай 4,7 сая ам километр болсон. Өнгөрсөн жил энэ хэмжээ 5,2 сая ам километр болжээ. Сүүлийн хоёр жилд мөсөн голын талбай сая ам километрээр нэмэгдсэн байна. Нөхцөл байдал 2008 оныхтой ижилхэн өрнөж байна гэж бид үзэж байгаа. Лаптев, Дорно-Сибирийн тэнгист хангалттай их мөс байна. Энэ нэг жилийн дорвитой зузаан мөс юм. Харин Чукот, Карскийн тэнгисийн мөс маш хурдан хайлсан. Энэ хязгаарын аркитикийн тэнгисийн хамгийн нимгэн хэсэг хайлсан юм. Умард туйл гэгч хүйтний вант улсад мөс хайлсан нь Дэлхийн далайн байдалд нөлөөлөхгүй байх аргагүй. Усны түвшин хурдан нэмэгдэх сөрөг үр дагаврыг мэргэжилтнүүд нэрлэж байна. Эргийн нутаг, арал усанд автаж, бүхэл бүтэн экосистем сөнөж, олон төрөл амьтан, загас үхэх аюултай. Дэлхийн дулааралт хэмээн нэрлэдэг эмгэнэлт үйл явдал одоохондоо үндэслэлгүй хэмээн Александр Юлин үзэж байна. Одоо хэд хэдэн байр суурь байна. Зарим цаг уурчид дэлхийн цаг уурын дулааралт болж байна гэж итгэлтэй хэлж байна. Нөгөө хэсэг мэргэжилтнүүд үүнд болгоомжтой хандаж байна. Зуун хоорондын мөн зуун доторхи урт хугацааны хэлбэлзэл байна гэж профессор Иван Фроловын тэргүүлдэг манай хүрээлэн үзэж байгаа. Бид одоо зуун доторх дулааралтын оргил үед байгаа тул хэд хэдэн дулаан жил болно. Ойрын 10 жилд цаг уурын ерөнхий байдал төвөгтэй болж, хүйтэрнэ.  Хүний үйл ажиллагаа цаг уур өөрчлөгдөхөд нөлөөлж байгааг хэлэх хэрэгтэй. Үүнээс зайлах аргагүй. Байгал жамаараа, гэхдээ хүний нөлөө байна. Хэрэв бид байгал дэлхийдээ хайр гамтай хандахгүй бол  туйлын оргил зууны дунд ед зунын улиралд тогмол, бүрэн хайлж магадгүй гэх дэлхийн дулааралтын онолыг дэмжигч хүмүүсийн тодорхойлсон үзэгдэл болохыг үгүйсгэхгүй гэж  Александр Юлин тэмдэглэв. "Гэхдээ бид аядуу таамаг хийж байгаа. Манай таамгаар 30-аад онд хүйтэрч, Умард туйлын мөснөөс бид хаашаа ч зайлахгүй" гэж Юлин хэллээ. Харин Европын ихэнх хэсэгт хэт халуун байгаа нь дэлхийн дулааралтын онолыг баталж бас үгүйсгээгүй гэж Александр Юлин хэллээ. Энэ таамгийг баталж, шалгахад цаг агаарыг 30 жилийн турш ажиглах хэрэгтэй гэж мэргэжилтэн хэллээ. "Бид мөсний байдлыг анхааралтай ажиглаж байгаа. Учир нь мөс цаг уурын гайхалтай тодорхойлдог" гэж тэрээр тэмдэглэв.