Барселона хотод болж байгаа хөнгөн атлетикийн Европын аварга шалгаруулах тэмцээнд Станислав Емельянов алтан медаль хүртлээ. Оросын тамирчин 20 км-т алхах уралдаанд түрүүллээ. Тэрээр энэ замыг цаг 20 минут 10 секундэд туулсан байна. Харин италийн тамирчин Алекс Швацер түүнээс 28 секундээр хоцорч, мөнгөн медаль, португалийн тамирчин Жоау Виейра хүрэл медаль хүртжээ. Өнөөдөр дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хоёр төрөлд шагналт байрны эзэд тодорно. Эмэгтэйчүүдийн зээрэнцэг шидэлт, эрэгтэйчүүдийн 10 мянган метрийн гүйлтийн тэмцээн болно.