Оросын компани буюу экологи, байгалийн нөөцийг зохистой ашиглах Тюменийн эрдэм шинжилгээ судалгааны хүрээлэн Мексикийн булангийн нефтийн толбыг арилгахад оролцоно. Америкийн талтай гэрээ байгуулсан гэж хүрээлэнгийн төлөөлөгч Елена Филипчук мэдэгдлээ. Америкчүүд олон арван мянган саналыг судлаад, оросын эрдэмтдийн бүтээл хамгийн үр нөлөөтэй гэж үзжээ. Нутаг дэвсгэрийг нефтийн бохирдлоос ангижируулахад Тюменийн эрдэм шинжилгээ судалгааны хүрээлэн нэг бус жил амжилттай ажиллаж байна. Мексикийн буланд жил хүрэхгүй хугацаанд ажиллана гэж мэргэжилтнүүд үзэж байна. Нефть хаягдлыг дахин боловсруулсан бүтээгдэхүүнийг АНУ-ын нутаг дэвсгэрт зам тавихад ашиглана. Британийн "Бритиш петролиум" компанийн нефть олборлох цогцолборт дэлбэрэлт болж, тавцан живсэнээс хойш Мексикийн буланд 4-р сарын 22-оос хойш нефть асгарсаар байна.