0Европын Холбоо Ираны эсрэг хориг арга хэмжээ авах ёсгүй гэж Орос улс үзэж байна. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хоригоос гадна дарамт үзүүлэх нэг талын эсвэл хамтын арга хэмжээ авах ёсгүй гэж Орос улсын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Андрей Нестеренко мэдэгдэв. Энэ мэт үйлдэл нь "зургаагийн" хамтарсан ажлын зарчмыг үл ойшоож, Ираны цөмийн хөтөлбөрийг тойрсон асуудлыг улс төр-дипломат арга замаар зохицуулах хүчин чармайлтыг тасалдуулж байна гэж дипломатч хэлэв. Европын Холбооны Гадаад хэргийн сайд нар даваа гаригт Ираны эсрэг нэмэлт хоригийг сайшаасан юм.