0Британийн "Бритиш Петролиум" компанийн удирдагч Тони Хейворд албан тушаалаасаа огцрохыг тус компани баталлаа. Орос-британийн ТНК-ВР хамтарсан компанийн тэргүүн асан Роберт Дадли 10-р сарын 1-ээс түүний оронд энэ албан тушаалд ажиллана. Мексикийн буланд "Бритиш Петролиум" компаний тавцанд осол гарснаас Хейворд албан тушаалаасаа огцорч байна. Тэнд 4-р сарын 22-оос тэнгисийн усанд нефть асгарч, америкийн Луизиана, Албама, Миссисипи муж улсад хор хохирол учруулж, бүс нутагт экологийн сүйрэл нүүрлэж байна. "Бритиш Петролиум" компанид ослын улмаас Британийн бизнесийн түүхэнд улирлын алдагдал 17 тэрбум долларт хүрч дээд хэмжээнд хүрэв. Асгарч байгаа нефтийн уршгийг арилгахад компани 32 тэрбум доллар зарцуулах тухай Лондонд өнөөдөр мэдэгдэв. "Бритиш Петролиум" компани энэ хөрөнгийг цуглуулахын тулд ойрын жил хагасын хугацаанд 30 тэрбум долларын хөрөнгөө худалдана.