Гаага дахь НҮБ-ын Олон улсын шүүхийн шийдвэрийг үл харгалзан Серби Косовын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзлаа. Белград дахь Ардын парламентын онц хурлаар холбогдох тогтоолыг батлав. Гаага дахь шүүх өнгөрсөн долоо хоногт 2008 онд Косовын тусгаар тогтнолыг зарласан нь олон улсын хууль эрхийн хэм хэмжээнд харшлахгүй гэж тогтоосон байна. Белград энэ шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж, улс төрийн аргаар Сербийн нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын төлөө үргэлжлүүлэн тэмцэнэ хэмээн тэмдэглэв.