Москвад агаарын температур дээд хэмжээнд хүрлээ. Даваа гаригт термометрийн багана цельсийн 37,2 хэм хүрчээ. Урьд 1920 онд агаарын температур 36,8 хэм хүрч дээд амжилт тогтоож байжээ. Москвад 6-р сарын дунд үеээс хэт халж байна. Хотод хүлрийн түймрээс утаатай байна. Орос улсын төв хэсэгт халуун 8-р сар хүртэл үргэлжилнэ гэж цаг уурчид таамаглаж байна. Улс орны 20 гаруй бүс нутагт онц байдал тогтоожээ.