Оросын технологийн «хурдан нейтронын» реактор Хятадад барих тухай засгийн газар хоорондын гэрээнд энэ оныг дуусхаас өмнө гарын үсэг зурж магадгүй. Энэ тухай «Росэнергоатом» нэгдэлд сэтгүүлчидэд мэдээлсэн байна. Манай тоймч Игорь Денисов дэлгэрэнгүй тайлбарлахдаа: 2009 оны 10-р сард Орос улсын «Атомстройэкспорт» нэг талаас, Хятадын атомын эрчим хүчний хүрээлэн, Цөмийн эрчим хүчний аж үйлдвэрийн компани нөгөө талаас зохих меморандумд гарын үсэг зурсан явдал, энхийн атомын салбарт Орос, Хятад улсууд нягт хамтран ажиллаж байгааг харуулсан билээ. 800 МВт-ийн хүчин чадалтай, хурдан нейтроноор ажиллах реакторын  2 блокыг Хятад улсад барих, төслийн өмнөх ажлыг хэрхэн гүйцэтгэх тухай баримт бичигт заасан билээ. Хятад улс, Орос улстай хамтран ажилласны хүчинд хурдан нейтроноор ажиллах туршилтын реакторыг бариад энэ жил ашиглалтанд оруулах гэж байна. Атомын эрчим хүчийг удаан хугацаагаар хегжүүлэх стратег нь хурдан нейтроны цөмийн реакторыг өргөн ашиглах боломжийг нээж өгч байна. Цөмийн түлшийн өргөтгөсөн нөхөн уйлдвэрлэл, хаалттай түлшний цикл бол энэ реакторын онцлог юм. Өөрөөр хэлбэл ийм реакторууд цөмийн түлшийг шатаахтай хамт нөхөн үйлдвэрлэж, өөрөө өөрийгөө түлшээр хангаж байдаг юм. Ийм реакторуудыг бридер  буюу үржүүлэгч гэж  нэрлэдэг нь тохиолдлын хэрэг бишээ. Ийм маягаар «цөмийн хаягдал» хадгалах гэсэн чухал асуудлаас зайлсхийж чадаж байгаа юм. БН-800 хурдан нейтроноор ажилладаг аж үйлдвэрийн реактор бол цэвэр оросын хосгүй  бүтээл юм. Одоо Уралын Белоярын АЦС-д ийм реактортой анхны блокыг барьж байна. Энэ блокыг 2014 онд ашиглалтанд оруулна. Энэ талбар дээр дэлхий дээр цорын ганц  анхны «хурдан реактортой» блок БН-600 ажиллаж байна. Одоохондоо ийм технолог байхгүй Хятад улс БН-600 реакторыг ихэд сонирхож байна. Белоярын АЦС дээр хятадын атомын мэргэжилтнүүд нэг бус удаа ирж, оросын энэ бүтээл тэргүүний технолог найдвартай гэдэгт бүрэн итгэсэн юм. Атомын эрчим хүчийг асар өндөр хурдтай хөгжүүлж байгаа Хятад улс, «бридерийн » хурдан хөгжүүлэхийг сонирхож байна вэ гэдэг нь ч учиртай. Үнэхээр л хурдан реактортой атомын эрчим хучний ирээдүй шууд холбоотой гэдэгт Курчатовын хүрээлэнгийн оросын судалгааны төвийн дэд ерөнхийлөгч, атомын эрдэмтэн Николай Пономарев-Степной итгэлтэй байна: Ойрын 20 -30 жилд атомын эрчим хүч эрчимтэй хөгжиж, ураны түлшийг их хэмжээгээр зооглодог олон реакторыг барьж байгууллаа ч гэсэн ураны түлш хүрэлцээтэй. 20-30 жилийн дотор бридер-реакторуудыг зохион бүтээж барихад бид ямагт бэлэн байх ёстой. Энэ реакторуудыг аж үйлдвэрийн хэмжээнд нэвтрүүлэхэд бэлэн байх ёстой. Энэ бол бидний өмнө тулгараад байгаа технологийн зорилгудын нэг юм. Үсрэнгүй хөгжиж байгаа хүн төрлөхтнийг эрчим хүчээр хангах тухай ярьж байгаа бол алсын ирээдүйг харах хэрэгтэй. Хөгжиж байгаа хүн төрлөхтний эрчим хүчний хэрэгцээг, бридерийн атомын эрчим хүч хангаж чадна гэж атомын эрчим хүчний оросын шинжээч Николай Пономарев үзэж байна. Үнийн болон техникийн чанартай бүх асуудлыг зөвшилцсөний дараа Орос, Хятад улсууд засгийн газар хоорондын хэлэлцээнд гарын үсэг зурна. Энэ хэлэлцээр оросын атомын эрчим хүчний нэрийн хуудас болоод зогсохгүй, ийм блокыг барих технологийг цувралаар боловсруулахад оросын атомын эрчим хүчний ажилтангуудад тус болно. Энэ хамтын ажиллагааг арилжааны үндсэн дээр явуулна. Хятадад технологийг дамжуулах талаар ямар ч яриа байхгүй, харин «хурдан» реакторын төлөө Хятад улс шудрага зах зээлийн үнэ төлөх болно. Хятадын талын энэ алхамыг, ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийж байна гэж зүй ёсоор үнэлэж болно. Хурдан нейтроны цуврал реакторыг байгуулна гэдэг өөрийн зарчимын өрсөлдөгч Энэтхэг улсаас технологийн хөгжлийн хувьд хоцорохгүй гэсэн БНХАУ-ын стратегт тохирч байгаа юм.