Орос улсын технологоор Энэтхэгийн өмнөд нутагт барьж байгаа «Куданкулам»  АЦС-ийн эхний эрчим хүчний блокыг 12-р сард ашиглалтанд оруулна. Атомын аж үйлдвэрийн эх сурвалжаас иш татан «Индиан экспресс» сонин мэдээллээ. Урьд нь 100 мегаваттын хүчин чадалтай эхний реакторыг намар нь, 6 сарын дараа 2 дахий нь ашиглалтанд оруулна гэж мэдээлж байсан юм. Тамилнад мужийн энэ талбар дээр бүгд 6-8 блок барихаар төлөвлөж байна. Станцийг барих ажлыг энэтхэгийн тал гүйцэтгэж байна. Оросын тал туршилтын ажил хийхэд туслаж, үндсэн тоног төхөөрөмжийг нийлүүлж байна.