Тус улсын өмнөд нутагт ЕХАББ-ийн цагдаагийн хүчийг байрлуулахыг эсэргүүцэж Киргизд жагсаал боллоо. Нийслэл Бишкек, Ош болон бусад том хотуудад болсон жагсаалд оролцогчид «косовогийн жүжиг» тус улсад давтагдахаас эмээж байна гэж мэдэгдэжээ. Киргизд зөвлөх эрхтэй цагдаагийн бүлэг явуулах талаар ЕХАББ өнгөрсөн долоо хоногт шийдсэн билээ. Мөргөлдөөний улмаас 6-р сард, 300 гаруй хүн амь насаа алдсан өмнөд нутгийн угсаатан хоорондын сөргөлдөөнийг намжаах нь энэ цагдаагийн бүлгийн гол зорилго юм. Бишкектэй хэлэлцэж тохирсны дагуу олон улсын цагдаагийн 52 ажилтан зэвсэг ч үгүй, хууль сахиулах албаны бүрэн эрх ч үгүй байх юм байна.