Гильменд өмнөд мужийн энгийн номхон иргэдийн амь насыг хөнөөсөн гэмт үйлдлийг мерден шалгах комисс байгуулахыг Афганитсан улсын ерөнхийлөгч Камид Карзай тушаалаа. Баасан гаригт тэнд талибууд НАТО-гийн харуул руу дайрч дараа нь тэндхийн нэг байшинд нуугджээ. Натогийн цэргийнхэн тэднийг мөрдөж пуужингаар буудсан байна.
Үүнээс болж ойролцоох байшинд байсан хүүхэд эмэгтэйчүүд нийлсэн 45 хүн амь үрэгдэж, 50 орчим хүн шархадсан байна. НАТО-гийн удирдлага болон Афганистанд байгаа олон улсын хүчнийхэн энэ ажиллагааг тайлбарлаагүй байна.