Британын ВР компанийн захиралуудын зевлел  өнөөдөр тус компанийн ерөнхий захирал Тони Хейвордыг огцруулах асуудлыг шийднэ. Мексикийн буланд нефтийн хоолойд гарсан ослоос болж унаад байгаа ВР компанийн нэр хүндийг, дээшлүүлэхийн тулд түүнийг огцруулах хэрэгтэй гэж компанийн удирдлагууд үзэж байна. Усанд асгарсан нефтийг зогсоох болон хор хохиролыг арилгахад зарцуулсан хөрөнгийг тооцоог хуралдаанд зориулж бэлдсэн байна. Энэ зардал 30 тэрбум долларт хүрч болзошгүй байна. 2008 оны 12-р сар хүртэл ТНК-ВР компанийг удирдаж байсан 55 настай Роберт Дадли түүнийг залгамжлаж магадгүй.