Жолооч хүн согтууруулах ундаа хэрэглэхийг бүрмөсөн хориглосон хууль Орос улсад хүчин төгөлдөр боллоо. Баасан гаригт ерөнхийлөгч Д.Медведевийн гарын үсэг зурсан хууль өнөөдөр «Российская газета» сонинд хэвлэгдэн гарлаа. Жолоочийн цусанд согтууруулах ундааны дээд хэмжээ 0,3-н промилль байж болно гэж хоёр жилийн өмнө гаргасан хууль хүчингүй боллоо. Одоо цусанд байгаа согтууруулах ундааны өчүүхэн  хэмжээг ч хууль зөрчсөн гэж үзнэ.