Их Британы Фарнбород болсон агаар сансарын олон улсын үзэсгэлэн ням гаригт ажлаа дууслаа. Үзэсгэлэн ажилласан долоо хоногт 47 тэрбум долларын үнэтэй гэрээ байгуулсан бөгөөд 10 тэрбум нь оросын компаниудад оногдож байна. Гарын үсэг зурсан гэрээний үнийн дүнгээрээ энэ удаагийн үзэсгэлэн 2008 онд болсон үзэсгэлэнгээс доогуур байна гэж ИТАР-ТАСС уламжиллаа. Энэ нь дэлхийн агаар сансарын зах зээл санхүү эдийн засгийн хямралаас гарч эхлэж байгааг харуулж байна гэж мэргэжилтнүүд үзэж байна. «Үзэсгэлэн маш амжилттай болсон бөгөөд гэрээний үнийн дүн өөдрөг сэтгэлийг төрүүлж байна. Одоогийн даяарчлалыг хамарсан хямралын үед энэ байдал итгэл төрүүлж байна гэж» британын томоохон онгоц үйлвэрлэгч Ян Голден  хэллээ. Фарнборогийн олон улсын агаар сансарын үзэсгэлэн 2 жилд нэг удаа зун болдог юм.