«Руаль Амундсены экспедицийн мөрөөр» олон улсын экспедиц, даваа гаригт шилжих шөнө Мурманскаас гараагаа авлаа. Оросын Станислав Костяшкин болон норвегийн хоёр аялагчмд түүхэнд анх удаа, нэг удаагийн усан аялалаар Хойд мөсөн далайг тойрох болно гэж РИА Новости агентлаг уламжиллаа. 10 метрийн урттай, моторт дарвуулт онгоцоор тэд аяандаа гарч байна. Орос, АНУ, Гренланд Канад улсуудын арктикийн хилээр хөвөхөөр төлөвлөж байна. Норвегийн нэрт аялагч, туйл судлаач Борге Оусланд энэ экспедицийг удирдаж байна. Аялалын үеэр шинжлэх ухааны хялбаршуулсан кино зураг авахаар төлөвлөж байна. Энэ аялалын зохион байгуулагч орос, норвегийн Газар зүйн нийгэмлэгийн хуралдаанд аялалын үр дүнг тайлагнах ёстой.