Өнөөдөр Брюселльд ЕХ-ны улсуудын ГХЯ-ны сайд нар, ЕХ-ны гадаад улс төрийн шинэ байгууллагын ажлын эхлэлийг зарлан мэдээлэх болно. Энэ шинэ байгууллагыг ЕХ-ны аюулгүй байдлын улс төр, гадаад хэргийн асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Кэтрин Эштон тэргүүлнэ гэж ИТАР-ТАСС мэдээллээ. Энэ алхам билиг тэмдэгийн шинжтэй бөгөөд шинэ алба одоохондоо зохион байгуулалтын хэмжээнд байна. Ойролцоогоор  12-р сард бүрэн хэмжээгээр ажиллах болно. Энэ шинэ албанд 6000 хүн ажиллах бөгөөд тэдний 1500 нь Брюселльд, үлдсэн нь бүх дэлхийгээр таран ажиллах юм байна. Дэлхийн тэргүүлэх улсуудад ажиллах ЕХ-ны 30 элчин сайдыг Эштон өнөөдөр зарлах ёстой. Цалингий нь битүүмжилж, орон тооны цомохтгол хийж байгааг эсэргүүцэж ажил хаяалт зарлаад байгаа испанын дипломатуудын үйл ажиллагаа ёслолын ажиллагааг бүрхэгдүүлж магадгүй гэж ажиглагчид үзэж байна.