Өнөөдөр москвагийн бүсэд 39 хэм хүртэл халах бөгөөд энэ долоо хоногт халуун хэмжигч 40 хэм рүү тэмүүлэх болно. Цаг уур, агаарын температурын 6 дээд амжилтыг энэ сард, 2 дээд амжилтыг өнгөрсөн сард эвдсэн байна. Удаан хүлээсэн сэрүүн амьсгалыг цаг уурчид 8-н сард л амлаж байна. Одоогийн байдлаар халуун, хуурай уур амьсгал, оросын төвийн бүх нутагт үргэлжилсээр байна. Нижегород мужийн хоёр тосгоны хүмүүсийг яаралтай нүүлгэн шилжүүлсэн байна. Учир нь түймэр тэдний байшинд хэтэрхий ойртсон ба тэнд 16 зуслангийн байшин бүрмөсөн шатжээ. Хөрш Рязань мужаас модны оройн түймэр шилжиж 300 гектар ойн модыг шатаажээ. Орос улсын олон бүс нутагт онц байдал зарлаад байна. Байгалын энэ гамшиг бас бусад улсыг ч тамлан зовоож байна. АНУ-ын зуун нутагт үргэлжилсэн хэт халуун болж байхад төвийн нутгуудаар нь усны үеэр болж байна. Япон улсад 7-р сард, 81 хүн наранд цохиулж амь насаа алдсан бөгөөд тэдний ихэнх нь 65-аас дээш насны хүмүүс байжээ. Канад улсын Альберта мужид асар хүчтэй ойн түймэр үргэлжилж 1800 гектар ой мод шатсаар байна. Хятадын баруун хойд нутгийн Шэньси мужид үргэлжилсэн бороо орсны улмаас үеэр болж, хөрсний гулгалт үүссэнээс болж 111 хүн амь насаа алджээ. Тус мужийн 167 хүн сураггүй алга болжээ.