Орос улс хэт халуунаас болж зовж, зүдэрч байна. Улс орны олон бүс нутагт халууны шил 35 хэмээс дээш үзүүлж байна. Тэгэхдээ зөвхөн нутгийн өмнөд хэсэг ч биш Поволжьед ч ийм байна. Үүнээс гадна Орос улсын 23 бүсэд ган гачигаас болж  онц байдал зарласан бөгөөд хөдөө аж ахуйд асар их хохирол учирлаа. Энэ ч юу ч биш жинхэнэ халуун удахгүй болно гэж цаг уурчид айлгаж байна. Хэд хэдэн өдөр дараалан Москвад агаарын темпратур 31,32,33 хэм байлаа. Хот тэр чигээрээ асар том жигнүүр шиг л байна. Хотын асфальт маш халуун, зөөлөн болсон тул зарим газар машины дугуйны хээ болон өндөр өсгийтэй гутлын мөр үлдэж байна. Хэт халуун гүүрийг өргөн болгож байна гэж мэргэжилтнүүд узэж байна. Гүүрүүдийн гадаад болон дотоод элементүүд хэт халснаас болж залгаанууд нь сунаж байна. Энэ процесс хүний аюулгүй байдалд нөлөөлөхгүй гэж уран барилгачид болон зохион бүтээгчид  үзэж байна. Гүүрүүдийн төсөл, зургыг анхнаасаа зохиохдоо,үүнээс ч илүү халууныг тэсвэрлэх тусгай деформацлагддаг материалыг ашигласан юм. Агаар зөвхөн газар дээр ч биш газар дор халж  байна. Нийслэлийн газар доорх тээвэр, халуун өдөр сэрүүн газрын диваажин байхаа болилоо. Метроны зарим нэг өртөөнүүдэд агаарын темпратур 30-аас дээш хэмд хүрч байна. Урьд хожид үзэгдээгүй энэ хэт халуун, байгалд хүний үзүүлж байгаа хорт  үйл ажиллагаанаас үүдсэн цаг агаарын балансын алдагдал гэж эрдэмтэд үзэж байна. Ийм нөхцөл байдалд юу хийх ёстой, яаж хамгаалах ёстойг хэн ч мэдэхгүй байна. Нөхцөл байдлын эмгэнэлтэй тал нь цаг агаар өөрчлөгдснөөс болж амьд байгал үндсээрээ өөрчлөгдөхөд оршиж байна гэж Онгон байгалын сангын «Цаг агаар ба эрчим хүч» хөтөлбөрийн удирдагч Алексей Кокорин үзэж байна: Жишээ нь бодон гахай, доргоны амьдрах орчин хойд зүг рүү чиглэгдэж байна. Урьд нь бодон гахай Архангель мужийн хамгийн өмнөд хэсэгт таардаг байсан бол одоо мужийн хойд хэсгийн Мезинод таарч байна. Энэ нь Ненецийн өөртөөн засах тойрогт ойртож байна гэсэн үг. Агаарын темпратурын өөрчлөлтөөс болж энэ амьтны идэш тэжээлийн нөөцийн нөхцөл нь өөрчлөгдсөн гэсэн үг. Үүнээс гадна бас өөр асуудал, өвчин үүсгэгч  бактер гарч мэднэ. Цагаан баавгай үнэхээр эмгэнэлтэй байдалд ороод байна. Арктикын зүүн хэсэг, Зүүн сибирийн болон Чукоткын тэнгист хавар мөс гэнэт эрчимтэй хайлж эхлэхэд цагаан баавгай олноороо үхэж байна. Энэ амьтан их усны орон зайгаар тусгаарлагдаж байна. Тэгэхлээр энэ амьтан энэ усан орон зайг сэлж гарах гэж оролдоод далайн шуурганд амь үрэгдэж байна. Эсвэл эрэг дээр үлдэж, хот тосгонд орж хүний гарт амь үрэгдэж байна. Хүнтэй тааралдана гэдэг энэ амьтанд сайн зүйл болохгүй. Үүнээс болж Арктикын энэ хэсэгт цагаан баавгайн тоо толгой эрс цөөрч байна гэж тэр ярилаа. Ойрын 2,3 өдөр, долоо хоногт Орос улс болон Москваг юу хүлээж байна вэ? Цаг агаарын мэдээ тийм ч сайн биш байна. Халуун буурахгүй, секундэд 15-20 метрийн хурдтай салхи, аянга, дуу цахилгаантай бороо орно. Тэгэхлээр модод булгарч, цахилгааны шугам болон сурталчилгааны шонгууд хугарч унахаас Москва зайлсхийж чадахгүй бизээ! Намрын тухай таамаглал ч тийм сайн биш байна гэхдээ цаг уурчдын биш эдийн засагчдын таамаг. Газар тариаланчид хохиролоо урьдчилан тооцоолж эхэллээ. Зарим нэг мужуудад  үр тарианы алдагдал 40%-д хүрээд байна. Ган гачигаас болж устсан тариалангийн талбай улам нэмэгдэж, өнөөдрийн байдлаар 19 сая гектар болоод байна. Үр тарианы хомсдол улс оронд нүүрлэхгүй гэж төр засаг амлаж байна. Ган гачигийн хор уршиг намар, талх, будаа, төмс, мах зэрэг гол бүтээгдхүүний үнэ дээр мэдрэгдэх байхаа.