Мэдээлэлийн үсрэнгүй хөгжил, кибер алан хядах ажиллагааг бий болголоо. Өөрийнхөө зорилгод хүрэхийн тулд компютер болон мэдээлэлийн технологийг ашиглаж байгаа олон улсын алан хядах ажиллагаа ийм нэртэй боллоо. Оюун санааны өмчийг дээрмийн аргаар ашиглах хүрээнээс  кибер гэмт хэрэг гарсан 90-ээд оны хоёр дахь хагасаас олон орны хувьд кибер алан хядах ажиллагаа бодитой болж эхэлсэн билээ. Улсын болон хувь хүний сонирхол төдийгүй хүмүүсийн амьдрал аюулд учирч эхэлсэн билээ.  Нэгэн жишээг дурдья. Хэдэн жилийн өмнө АНУ-ын нэг эмнэлэгт, Холбооны тагнуулын газрын хатуу хяналтан дор байсан маш чухал гэрчийн амь насыг хороосон юм. Тус эмнэлэгийн компютерийн сүлжээний хэд хэдэн саадыг Хакер-алуурчин давж, зүрхний үйл ажиллагааг зохицуулж байсан аппаратын тохируулгыг өөрчилсөн тул өвчтөн шууд нас баржээ. Дэлхийн хамгийн том интернет орон зайтай Хятад улс «кибер алан хядагчдын диваажин» гэдгээрээ алдартай билээ. Америкчуудын үзэж байгаагаар, хятадын шинжлэх ухааны хүчин чадал асар их өссөн бөгөөд АНУ, энэ бодит дайсны технологийн халдлагыг урьдчилан сэргийлэх, зайлуулах аргагүй болжээ. Хятад улсаас ирж байгаа давшилт л АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамаг, улс орноо аюулгуй байдлын IT-гээр хангах шинэ байгууллагыг байгуулахад хүргэлээ. Москвагийн «Хакер» сэтгуулийн ерөнхий редактор Никита Кислицин тайлбарлахдаа: Хавсрага шинжтэй IT зорилгыг шийдэж чадах анги нэгтгэлийг зэвсэгт хүчнийхээ бүтэцэд бий болгохыг АНУ төдийгүй том гүрэн алсууд тэр тусмаа Хятад улс хичээж байна. Зарим нэг мэдээнээс үзэхэд Хятад улс өнөөдөр «кибер-армидаа» 200 мянган хүнтэй болоод байна. Кибер, анги нэгтгэлийг бий болгох явдлын хурдыг харахад интернетийн орон зайд жинхэнэ үл үзэгдэх «нүд» бий болоод байна. Эцсийн эцэст, Бүх дэлхийн сүлжээний функцийг эвдлэн сүйтгэх даяарчлалыг хамарсан сөргөлдөөнийг бий болгож мэднэ. Энэ нь хэнд ч хэрэггүй гэдэг нь ойлгомжтой. Нөхцөл байдлыг ийнхүү хөгжүүлж даамжруулахгүйн тулд интернет дэх үйл ажиллагааг зохицуулах олон улсын нэгдсэн  хуулийг боловсруулах шаардлагатай байна. Энэ нь улс орнуудын «кибер-армиудын» сөргөлдөөнийг зохицуулаад зогсохгүй юуны түрүүнд жирийн хакеруудыг ч хамаарна. Өнөөдөр бүх улс орнуудад кибер гэмт хэрэгтнүүдийг шүүхдээ, үндсний хууль  тогтоомжийг ашиглаж байна. Одоогийн байдлаар улс орон бүрийн хууль тогтоомж тийм ч бүрэн төгс биш байна. Гэмт этгээдүүд өөрийн бизнесээ, интернетийн тухай ямарч хууль тогтоомж байхгүй орнуудад явуулж байна. Энэ асуудлыг шийдэх тийшээ анхны алхамыг хийгээд байна. Кибер орон зайд үйл ажиллагаа явуулах дэлхий нийтийн хууль боловсруулах саналаа Орос улс нэг бус удаа  тавьж байсан билээ. Саяханы өдрүүдэд АНУ-ын БХЯ-ны кибер аюулгүй байдлын хэлтсийн удирдагч Кит Александр, америкийн тал оросын ажил нэгт нөхдийнхөө саналыг ойлгон хүлээж авч хэлэлцээр хийхэд бэлэн байна гэж мэдэгдлээ. «Кибернетикийн зэвсгэлэлийг хорогдуулах»  олон талын, олон улсын хэлэлцээрт гарын үсэг зурахыг Орос улс санал болгож байгаа билээ. Энэ санал, дэлхийн хамгийн компютержсэн гүрэн улсын сонирхолыг татаж байгааг зөвхөн угтан авах л хэрэгтэй.