Афганистаны нийслэл Кабул хотод, дайн дажны хөлд сүйдсэн энэ улсыг сэргээхэд зориулсан дэлхийн 70 улс орон болон байгууллагуудын төлөөлөгчид оролцсон олон улсын бага хурал болж өнгөрлөө. Ядуу зүдүү байдал, алан хядах ажиллагааны аюул, цэцэглэн хөгжиж байгаа мансууруулах бодисны гэмт хэрэг, омог хоорондын сөргөлдөөн, улс төрийн болон шашин хоорондын хэт үзэл зэрэг орчин үеийн Афганистан улсын үндсэн асуудлуудыг НҮБ, НАТО-гийн тэргүүнүүд болон сайд нар, дипломатууд авч хэлэлцлээ. Афганистан улс одоохондоо  энэ багц асуудлуудыг бие даан шийдвэрлэж чадах уу гэдэг асуултанд бүрэн төгс хариулт алга байна. Афганистан улсад болж байгаа бүх үйл явдлыг тус улсын удирдлага болон хүчний байгууллагууд 2014 он гэхэд гартаа авна гэж дэлхийн хамтын нийгэмлэг болон афганы удирдлага санал нэгтэй үзэж байна. Ийм бага хурлыг афганы газар нутаг дээр хийнэ гэдэг бол үнэхээр сэтгэлд багтамгуй зүйл боллоо. Ийм бага хурлыг урьд нь Лондон, Москва, Гаагад хийдэг байсан бөгөөд хэлэлцүүлэг хийх сэдэв болж байгаа бүс нутагт хэзээ ч хийж байгаагүй. Ийм учраас аюулгүй байдлын дээд хэмжээний урьд үзэгдээгүй арга хэхмжээ авлаа. Хотыг бүрмөсөн «цэвэрлэсэн» бөгөөд сайд нарыг агаараас дирижаблууд хамгаалж байлаа. Энд зөвхөн улс орны нэр төрийн асуудал ч байгаад зогссонгүй. Тус улсад олон улсын бага хурлыг хуралдуулсан нь, тус улсын төр засаг, улс орны бүрэн хянаж чадна гэдгийг олон улсын хамтын нийгэмлэг болон ард түмэндээ харуулах сайхан боломжийг олголоо. Тэгэхдээ зуун хувь харуулж чадсангүй, учир нь бага хурлын өмнөх орой, афганы нийслэлийн нэг дүүрэгт дэлбэрэлт болж хоёр хүн амь насаа алдаж, 5 хүн щархадсан байна. Шөнө нь кабулын онгоцны буудлыг буудсан байна. Харин Афганистан улсын ерөнхийлөгч Хамид Карзай тавьсан илтгэлдээ, өөрийн эзэмшлийн нутаг дэвсгэр дээр болж байгаа үйл явдлын дүр төрхийг аль болох өөдөргөөр харуулахыг оролдлоо.  Тэрээр улс орныг үр ашигтай удирдах, аюулгүй байдлыг хангах хөтөлбөр болон Афганистан улсыг бүс нутагт, дэлхий дахинд бүрэн хэмжээний түнш гэдгийг харуулж чадах болон нийгэм эдийн засгийн байдлыг тогтворжуулах тодорхой арга хэмжээнүүдийг үзүүллээ. Афганы удирдлагуудын улс орноо сэргээхийн төлөө гаргаж байгаа хүчин чармайлтыг дэлхийн хамтын нийгэмлэг дэмжиж байна гэдгийг афганы нутагт болсон энэ бага хурал батлаж өглөө гэж Орос улсын ГХЯ-ны сайд Сергей Лавров бага хурал дээр үг хэлэхдээ мэдэгдээд: Ардчилалын ёс журмыг хөгжүүлэх ба эдийн засгийн потенциалийг сэргээх болон төрийн удирдлагын үр ащигтай институтийг бий болгох, үндэсний эв нэгдэлд хүрэх, мансууруулах бодисны гэмт хэргийг таслан зогсоох, улс орны аюулгүй байдлыг хангаж чадах афганы хүчний байгуулагын бүтцийг зохион байгуулах, алан хядах ажиллагааны аюулыг таслан зогсоох зэрэг асуудлын тухай ярьж байна. Афганистанд энэ асуудлуудыг шийдэхэд нь олон улсын оролцоо хэрэгтэй байсан юм гэж тэр хэллээ. Энэ асуудлуудыг шийдэхэд Орос улс өөрийн хувь нэмрээ оруулсаар байна гэж сайд хэллээ. ШХАБ-ийн холбоо барих бүлгийн хүрээнд, Афганистан улстай хамтын ажиллагаа болон мансууруулах бодистой тэмцэх асуудлыг шийдээд зогсоогүй юм. Орос улс, афганистаны 12 сая америк долларын өрийг цайруулаад зогсоогүй хүмүүнлэгийн тусламж байнга үзүүлсээр байна. Тус улсын цэргийнхэн болон цагдаад зориулсан оросын үйлдвэрийн нисдэг тэрэг нийлүүлэхэд Москва бэлэн байна. Энэ асуудлыг гэрээний нарийн ширийн зүйлийг оролцуулан НАТО-гийн мэргэжилтнүүдтэй хамтран  шийдвэрлэж байна. Наймдугаар сард Сочи хотод, Орос, Афганистан, Пакистан, Таджикистан улсуудын төрийн тэргүүнүүдийн уулзалтаар яг бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлуудыг хэлэлцэх болно. Энд дээр дурдсан афганы мансууруулах бодисны суваг мэт өвчин болсон асуудлуудыг хэлэлцэх болно. Таджикстаны ГХЯ-ны сайд Хамрахон Зарифи, бага хурал дээр энэ асуудлыг шийдэх шинэ санал дэвшүүллээ. Дэлхий дахины аюул занал болоод байгаа ухлийн аюултай энэ өвсний хулгайн наймааг зогссоох «аюулгүйн бүсийг» Афганистаны эргэн тойронд байгуулах хэрэгтэй байна гэж тэр мэдэгдлээ. Энэ «бүсэд» Орос улс голлох үүрэг гуйцэтгэх ёстой. Афганистан улсыг сэргээхэд гүйцэтгэх Орос улсын үүргийг, Пактия мужийн сенатор Жумеддин Гианвал, манай радиод ярилцлага өгөхдөө ингэж үнэллээ: Орос улс тухайн үедээ, тус улсын үндэсний эдийн засгийн суурь довжоо болсон олон объектыг Афганистан улсад барьж байгуулсан юм. Харамсалтай нь тэдгээрийн олонхи нь одоо ажиллахгүй байна. Эдгээрийн зарим хэсгий нь сэргээхэд л манай эдийн засагт том дэмжлэг болно. Оросын компаниуд хамгийн олон салбарын тэргуун эгнээнд явж байна, учир нь оросууд Афганистан болон түүний нөхцөл байдалыг сайн мэднэ.  Ийм учраас, үндэсний эдийн засгийнхаа шинэ суурийг байгуулахад афганчуудад, шинэ тувшинд тэд л туслаж чадна гэж тэр хэллээ. Афганы засгийн газрын улс орноо сэргээн босгох төлөвлөгөөг АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, Их Британы ерөнхий сайд Дэвид Кэмерон нар өөдрөгөөр үнэллээ. Бүс нутагт байгаа НАТО-гийн хүчний үйл ажиллагаанд өндөр үнэлгээ өгөхөө тэд мартсангүй ээ. НАТО-гийн хүчний гол зорилго нь тус улсын арми болон цагдааг бэлтгэхэд оршиж багаа гэдгийг онцоллоо. Харин ЗХУ, Афганистанд цэргээ байрлуулж байсан туршлага үүний эсрэг байдлыг харуулж байсан юм. Афганчуудыг бэлтгэх ажил хийж байсан зөвлөлтийн цэргийнхэн болон мэргэжилтнүүд энэ улсаас гарсны дараа тухайн үеийн дэглэм нуран унасан юм. Тэгэхдээ л Альянсын удирдлага, афганистанаас цэргээ бүрэн биш ч гэсэн гаргах ёстой. Эвслийн хүчин, афганы засгийн газрыг хэт даврагчидад тавьж өгөхгүй гэж НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Андрес Фог Расмуссен мэдэгдэлдээ өгүүлжээ. Бүс нутагт явуулж байгаа үйл явдалд алъянс өөрийнхөө үүргийг өндеөт өргөж байгаа боловч Афганистан болон ямарч тусгаар улсын асуудлыг НҮБ-ийн хүрээнд шийдвэрлэх ёстой гэдэг нь тодорхой харагдаж байна. Гадаад улсын цэргийн хүчээр шийдэж чадахгүй гэдэг нь тодорхой байна. Тус улсын нийгэм эдийн засгийн хөгжил болон орон нутгийн засаг захиргааг бэхжүүлэх нь тогтвортой байдлын үндэс болно. Дэлхийн хамтын нийгэмлэг, Афганистаны засгийн газарт бүх төрлийн тусламж тэр дундаа улс төр, эдийн засгийн тусламжийг эхний ээлжинд узүүлэхэд бэлэн байна.