Төрийн байгууллагын ажилтан ажлын байран дээрээ удирдлага болгож байх ёстой хуулийн эмхтгэл буюу түшмэдийн кодекс Орос улсад 9-р сард гарна. ОХУ-ын ерөнхийлөгчийн дэргэдэх авилгатай тэмцэх зөвлөлийн тэргүүлэгчид зохих баримт бичгийг сайшаасан байна. Иргэдийн эрх, эрх чөлөөг хамгаалах болон дагаж мөрдөх нь түшмэдийн үйл ажиллагааны ундсэн зорилго байх ёстой гэж баримт бичигт өгүүлсэн байна. Тэгэхдээ мэргэжлийн болон нийгмийн бүлэг болон байгууллагуудад ижилхэн хандах ёстой. Түшмэдүүд, оросын ард түмнүүдийн ёс заншил, уламжлалд тэвчээртэй, хүндэтгэлтэй хандах, мөн угсаатан хоорондын зөвшилцөөнд тохируулж ажиллах ёстой. Өөрийн ажил үүргээ гүйцэтгэж байхдаа түшмэдүүд бусдын анхаарлын төвд байгаа гэдгээ байнга санаж байх ёстой. Албан тушаалаа хувийн зорилгоор ашиглаж болохгүй гэж тусгай бүлэгт заажээ. Төрийн байгууллагын нэр төрийг унагаах маргалдаанаас түшмэд байнга зайлсхийж байх ёстой. Улсын байгууллага болон түүний удирдагчдыг үйл ажиллагаа, төрийн байгууллагын ажилтны эрх үүрэгт шууд нөлөөлөөгүй бол олон нийтэд мэдээлэж болохгүй. Хэвлэл мэдээлэлд хүндэтгэлтэй хандах ба үнэн зөв мэдээлэл өгч байх ёстой гэж тодруулсан байна. Нууц мэдээлэлийг тараасан төрийн байгууллагын ажилтныг шийтгэх болно. Түшмэдийн кодекс нь авилгалын эсрэг ажиллагааны шинэ стандарт болно гэж ерөнхийлөгчийн тамгын газрын удирдагч Сергей Нарышкин үзэж байна: Энэ баримт бичиг үлгэр жишээ баримт болно гэж бид үзэж байгаа. Энэ загварын төслийг харгалзан үзээд төрийн засаглалын аль нэг бүтэцийн онцлог байдлыг харгалзан үзсэн өөрийн кодексийг боловсруулж, мөрдөх ёстой гэлээ. Харин Оросын Тоологын танхим болон Улсын прокурор өөрийн кодексоо боловсруулан мөрдөж байгаа билээ. Кодексыг хүлээж авсны дараа ажил олгогч болон албан хаагчийн хооронд хийдэг хөдөлмөрийн гэрээнд түүнийг оруулна. Тэгэхлээр түүнийг зөрчих юм бол захиргааны арга хэжээнээс авахуулаад, ажлаас халах хүртэл арга хэмжээ авна гэсэн үг. Хамгийн гол нь энэ үлгэр жишээ кодекс, нутгийн захиргааны ажилтнуудад хамаарах болно. Орос орон, түшмэдийн зан байдал харьцааны соёлд хяналт тавих зорилготой ганц улс бишээ. Дэлхийн олон улс яг ингэж хандаж байна. Орос улс энэ баримт бичгийг боловсруулснаараа, түүний нэгдсэн конвецуудад хүлээсэн олон улсын үүргээ биелүүлж байгаа юм.