Рейтингийн дэлхийн нэртэй компаниудын таамаглалын асуудал хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд байсаар байна. Тэдний үнэлгээ нүгэлтэй гэдэг бол шинэ санал биш, харин одоо хүчээ авч байна. Харин одоо хариуцлагын тухай асуудал яригдаж байна, хариуцлага хүлээдэггүй болохоор, таамаг хийнэ гэдэг амархан, төвөггүй ажил. Үүнээс болж л, олон улсын рейтингийн гурван том акулууд, Фитч, Эс энд Пий, Муудс компаниуд шүүмжлэгчдийн шуурган галд өртлөө. «Санхүүгийн таамаг дэвшүүлэгч» энэ гурвалыг, улс орон, үнэт цаас, компаниудад, өөрийн шүүмжлэгчдийн саналаар бодит бус рейтинг олгодог гэж шүүмжилж байна. Тус компаниудыг мэдлэггүй гэдгийг харуулж байгаа бүдүүлэг алдаанууд, өрсөлдөөнгүй байдлыг эрс шүүмжилж байна. Мөн хөрөнгө оруулагч банкуудтай хуйвалдсан байж болох талтай. Үүнтэй холбогдуулаад тэд АНУ-д болсон орон сууцны зээлийн хямралын анхны давалгааг харалгүй өнгөрүүлсэн болон авилгатай холбоотой байж болох юм. Европын Төв банкны тэргүүн Жан-Клод Трище, үүнтэй холбогдуулж нилээн хатуу мэдэгдэл хийлээ. «Том гурвалын» засаглалыг зогсоох хэрэгтэй гэж тэр хэллээ. Эдгээр компаниуд өөрсдийн хийсэн рейтингээрээ, хөрөнгийн биржүүдийн индексийг унагаагаад зогсохгүй ямарч орны санхүүгийн байдлыг тогтворгүй болгож чадна гэж тэр санууллаа. Энэ байдлаас үүдэн рейтингийн компаниудын хариуцлагыг дээшлүүлэхийг шаардах хэрэгтэй гэж шинжээч Игорь Николаев үзэж байна: Энэ шүүмжилэлээс үүдэн тус агентлагууд тодорхой арга хэмжээ авахыг шаардах хэрэгтэй. Тэд хөрөнгийн бирж дээр санаатайгаар болон санамсаргуйгээр, хөөс үүснэх ёсгүй. Энд асуудал байна гэхдээ рейтингийн компаниуд хямралын гол буруутан биш. Агентлагууд өөрсдөө энэ асуудлуудыг бүрэн ойлгох ч үгүй. Байдал ийм болонгуут, эд л буруутай гэсэн дуу хоолой нөгөө туйл дээрээс сонсогдож эхэллээ. Ийм учраас тус агентлагууд яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй байна. Хэрвээ ингэж чадах юм бол тэднийг шүүмжилж байгаа шүүмжлэл үндэслэлтэй болж, тэдний үйл ажиллагааны үр дүнд итгэх итгэл дээшлэнэ гэж тэр хэллээ. Одоогийн нөхцөл байдал стандартын шүүмжлэлийн кампант ажлын хүрээнээс халина гэж шинжээчид үзэж байна. Маш хүчтэй, эх орны рейтингийн агентлаг байгуулна гэж Орос улсад ярьж байна. Европын рейтингийн агентлаг байгуулахын тулд Герман улс лоббидож эхлээд байна. Барууны ертөнцөөс ангид бий болсон анхны рейтингийн Драгон Глобал Кредит Ритинг Ко компантай Хятад улс бусдаас нилээн түрүүнд явж байна. Ийм учраас «том гурвалын» энэ салбар дахь нэр хүнд унасаар байна. Энд Хятад улс сүүл мушигахгүй байна.