«Алтай дахь Шукшиний өдрүүд» кино наадмын ялагчаар новосибирийн баримтат киночин Юрий Шиллерийн «Болжмор» кино тодорлоо. «Болжмор» кинонд, оросын нутгийн гүний нэгэн хамтрал дампуурч, банктай тооцоо хийхийн тулд сүүлчийн азрага адуугаа зарах болсон бөгөөд киноны гол баатар хүү тэр адуунуудад ихэд дассан тухай өгүүлдэг юм гэж Шиллер ярьж байна. Энэ киноны үзлэг 7-р сарын 22-нд Барнаул хотод эхэлсэн бөгөөд зохиолч, найруулагч, жужигчин Василий Шукшины төрсөн тосгон Сросткад өндөрлөнө.