Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев, дэлхийн 2-р дайн дуусан өдрийг 9-р сарын 2-нд тэмдэглэх хуулинд гарын үсэг зурлаа. 1945 оны яг энэ өдөр Япон улс үг дуугүй бууж өгөх актанд гарын үсэг зурсан юм. Энэ баримт бичигт, дайны үйл ажиллагаанд оролцсон ЗХУ, АНУ, Их Британ зэрэг холбоотон 3 улсын төлөөлөгчид гарын үсэг зурсан билээ. Энэ өдөр дэлхийн 2-р дайны бүрэн төгсгөлийг тунхагласан юм.